Tuesday, November 13, 2012

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай



МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр                                                            Улаанбаатар хот

СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл.  Хуулийн зорилт
     1.1. Энэ хуулийн зорилт нь сууц өмчлөгчдийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Сууц өмчлөгчдийн холбоо, түүнийг тойрсон асуудлууд

       Сууц өмчлөгч та өөрийн оршин суугаа газар, орчноо цэвэр цэмцгэр, тав тухтай, аюулгүй байгаасай гэж хүсдэг бол үүргээ ухамсарлаж, эрхээ эдлэхийг зөвлөе.  Ингээд СӨХ-ны удирдлага болон түүний гишүүдийн эрх, үүргийн талаар  мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.