Monday, May 20, 2013

Гадна талбайн тохижилт

        Оршин суугчид, хүүхэд багачуудын аятай тухтай тоглож наадах орчныг бүрдүүлэх үүднээс гадна талбайн тоглоом, сүүдрэвч, гэрэлтүүлэг, харуулын байр, хаалга, хогийн сав зэргийг хийж байрлуулж байна. Цаашид гадна талбайн орчин нөхцлийг сайжруулах арга хэмжээнүүдийг авсаар байх болно. 

Тэмдэг, тэмдэглэгээ хийв.

     "Хилчин хотхон"-ы замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний гарцын тэмдэг, хороололын эхлэл, төгсгөл тэмдэглэгээг хийж байрлуулав. Түүнчлэн лифтний санамж шинээр хийлээ. Оршин суугчид лифтээр зорчихдоо аюулгүйн санамжийг баримтлах шаардлагатай байна.



Хашлага хийв.

       Гадна талбайн зүлэг, явган хүний замыг хамгаалах зорилгоор хашлага хийв. Оршин суугчид өөрийн амьдрах орчиндоо ариг гамтай хандаж явган хүний зам болон зүлгэн дээр тээврийн хэрэгсэл байрлуулахгүй байх шаардлагатай байна. Түүнчлэн энэ хавар мод, зүлэг шинээр тарьсан.  Бидний амьдрах орчныг та бид л хамгаална. 


Хилчин хотхоныг камержуулав

      Оршин суугчдын хүсэлтээр болон аюулгүй байдлыг хангах үүднээс "Хилчин хотхон"-ны 6,7,8 дугаар байруудын лифтны ойр орчим, гадна талбайг камержуулав.


Thursday, March 21, 2013

Нэмэлт гэрэлтүүлэг хийв

 гадна орчинг тохижуулах зорилгоор гадна талбайд 4 нэмэлт гэрэл хийв. Мөн ганц ширхэг хадаасч үгүй шинээр байгуулагдсан  Дархан хил СӨХ одоо 6 000 000 сая төгрөгийн хөрөнгөтэй болсон байна. Ажилчиддаа өдөр амрах амралтын байрны тохижилт хийж ажлын хувцастай болгосон. Сантехникийн сургалтанд 1 ажилчингаа сургаж мэргэжлийн сантехникчтэй болсон. Мөн сантехникийн ком багаж, сантехникийн сэлбэг хэрэгсэл,  шат, цахилгааны багаж, цахилгааны утас, гэрэлийн шил, хаалганы пурш зэрэг СӨХ д хэрэгтэй бүхий л материалыг авч хаалга, орцонд хийж сэлбэж байна. Байгууллагын ажилчидыг ажлын үнэмлэхтэй болгосон.

Дархан хил СӨХ байртай болов

Хилчин хотхоны Дархан хил СӨХ ашиглалтын захиргааны 2 давхарт өрөөтэй болж тохижилт хийв. Сургуулийн актанд гарсан ширээ сандалыг засаж, будаж,сандалын бүрээс хийж өрөөгөө өөрсдийн нөөц бололцоогоор тохижуулав.

Хотхоны гадна хаалга

       Оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хилчин хотхоны урд болон баруун талын гарцанд хаалга хийж манааны харуулын байртай болгов.
       Мөн байрнуудын дээвэр дээр гардаг хаалгануудад давхар төмөр хамгаалалт хийж, гинж цоож хийсэн.кабелийн хайрцагнуудад бүгдэд нь цоож хийж,галын хайрцаг, болон орцны цонхнуудын хагархайг дахин шиллэсэн.

Friday, March 8, 2013

Галын сарай






Машины гражуудын галын аюулгүй байдлыг хангах зорилгоор 11, 12, 6, 7, 8-р байрны гражуудад стандартад нийцсэн галын аюулгүй байдлын багаж, галын хор, элс, схем зураг зэргийг байрлуулав. 

Кодтой цоож



     Хилчин хотхоны бүх орцыг кодтой цоожтой болгов. Ингэснээр оршин суугчдаас ихээр ирдэг гомдол санал болох орцонд хүн хонох, лифт, орц бохирдуулах эвдэж сүйтгэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байна. Цоожийг кодоор болон картаар онгойлгож болохоор системийг сонгон суурилуулсан. Цаашид иргэдийн амар тайван байдал тав духыг хангах зорилгоор гадаах талбай тохижуулах, хүүхдийн тоглоом байрлуулах ажлыг зохион байгуулна. 

Wednesday, January 2, 2013

Шинэ жилийн сүлд мод

Сүлд мод засаж байна. 2012.12.21


     Хилчин хотхонд шинэ жилийн баярын уур амьсгал оруулах, хүүхэд багачуудыг баярлуулах зорилгоор "Дархан хил" СӨХ-с усан оргилуур дотор сүлд мод засаж, гэрэлтүүллээ. Уг ажил нь оршин суугчдын сэтгэлд нийцсэн, сайшаалтай ажлуудын нэг болов. 
  

Камерийн систем

"Дархан хил" СӨХ нь 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө Хилчин хотхоны оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор бүрэн камержуулах ажлыг тусгасан. Энэхүү ажлын хүрээнд дараах байдлаар хотхоныг камержуулна.