Monday, May 20, 2013

Гадна талбайн тохижилт

        Оршин суугчид, хүүхэд багачуудын аятай тухтай тоглож наадах орчныг бүрдүүлэх үүднээс гадна талбайн тоглоом, сүүдрэвч, гэрэлтүүлэг, харуулын байр, хаалга, хогийн сав зэргийг хийж байрлуулж байна. Цаашид гадна талбайн орчин нөхцлийг сайжруулах арга хэмжээнүүдийг авсаар байх болно. 

Тэмдэг, тэмдэглэгээ хийв.

     "Хилчин хотхон"-ы замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний гарцын тэмдэг, хороололын эхлэл, төгсгөл тэмдэглэгээг хийж байрлуулав. Түүнчлэн лифтний санамж шинээр хийлээ. Оршин суугчид лифтээр зорчихдоо аюулгүйн санамжийг баримтлах шаардлагатай байна.



Хашлага хийв.

       Гадна талбайн зүлэг, явган хүний замыг хамгаалах зорилгоор хашлага хийв. Оршин суугчид өөрийн амьдрах орчиндоо ариг гамтай хандаж явган хүний зам болон зүлгэн дээр тээврийн хэрэгсэл байрлуулахгүй байх шаардлагатай байна. Түүнчлэн энэ хавар мод, зүлэг шинээр тарьсан.  Бидний амьдрах орчныг та бид л хамгаална. 


Хилчин хотхоныг камержуулав

      Оршин суугчдын хүсэлтээр болон аюулгүй байдлыг хангах үүднээс "Хилчин хотхон"-ны 6,7,8 дугаар байруудын лифтны ойр орчим, гадна талбайг камержуулав.