МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ
ЗҮЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД
ХӨРӨНГИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь сууц өмчлөгчдийн
холбооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох,
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн
өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад
оршино.